ITPARK. БИДНИЙ ТУХАЙ
Дижитал эринд бүтээлч нээлттэй нийгмийг бүтээнэ
Зорилго & Зорилт
Монгол Улсад мэдээллийн технологид суурилсан аюулгүй, найдвартай, дэвшилтэт нийгмийг бий болгоход энтрепренёр, гарааны компани, инкубаторын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, чиглүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий компани, хүний нөөцийг бэлтгэх
Хөдөлгөөнт холбооны технологид суурилсан агуулга хөгжүүлэгчдийг бэлтгэж, гадаад дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх
Дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах
БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Монголын анхны бизнес инкубатор
МТҮП нь хамгийн анхны бизнесс инкубаторыг танилцуулж өдгөө 15 жилийн турш мэдээлэл технологийн чиглэлээр шинэ санаа, шинэ технологид тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг зорьж буй компани, хувь хүмүүст иж бүрэн менежментийн туслалцаа, заавар зөвлөгөө болон ажиллах таатай орчиноор дэмжин ажиллаж байна. Анх байгуулагдснаас хойш мэдээллийн технологийн инкубатор нь нийт 32 удаагийн элсэлт авсан ба 327 бизнес төслөөс 124 компани манай инкубаторт элссэн юм.
Эмэгтэйчүүдийн инкубатор
Мэдээллийн технологийн үндэсний парк нь нийгмийн хөгжлийг дэмжих, шинэлэг санаатай эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжиж салбарын үйл ажиллагаанд татан оролцуулах, улмаар мэдээллийн технологийн эрин зуунтай холбоотойгоор технологийн салбарийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбарт жендерийн эрх тэгш байдлыг бий болгох зорилгоор “ЗОРИЛТОТ САЛБАР БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ИНКУБАТОР” төслийг хэрэгжүүлэж байна
Оюутан Бизнес Инкубатор
Шинийг бүтээх эрмэлзэлтэй оюутан залууст оюутны ширээнээс гарааны бизнесээ эхлүүлэх, ирээдүйн энтрепренёр болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анх удаа “Оюутан бизнес инкубатор” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Мэргэжил харгалзахгүй 3-аас дээш курсын оюутнуудад ажлын байр нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, өрсөлдөхүйц хэмжээний чадвар, дадлага, туршлагыг хуримтлуулах замаар залуу боловсон хүчнийг бэлтгэх, манлайлагчдыг төрүүлэх зорилготой
Сургалт
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.
ТОПСИТ шалгалт
Мэдээлэл технологийн үндэсний парк болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцтэй хамтран Мэдээлэл технологийн практик ур чадварын ОУ-ын ТОПСИТ шалгалтыг Монгол улсад албан ёсоор зохион байгуулж байна
Chronology
1972
1997
2001
МТ-ийн парк, инкубатор байгуулах талаар судалгааны ажлууд хийгдсэн.
2002
2003
Мөн МТҮП-ын вэбсайт ажиллаж эхэлсэн
2004
2005 оны 9 сард анхны 10 компани инкубаторыг төгссөнөөс шилдэг (Интерактив, Старсофт, ЕСМ) 3 компанийг ажлын байрны түрээсийн төлбөрөөс 6 сарын хугацаагаар 50% чөлөөлөн үргэлжлүүлэн байрлуулж8 төгсөлтийн дараах үйлчилгээг үзүүлсэн.